Ээжийн минь чанасан цай [Eejiin chanasan tsai] [Transliteration]

Songs   2024-11-07 18:48:39

Ээжийн минь чанасан цай [Eejiin chanasan tsai] [Transliteration]

Уугаад суухад минь урам сэргээсэн

Уугуул нутгийн минь амттайхан цай

Олон түмний минь ундаа нь болсон

Орчлонд ганцхан ээжий минь чанасан цай

Ай...хө

Ээжий минь амттайхан цай

Нойрон дунд минь үзэгдээд байдаг

Нутгийн минь аагтай амттайхан цай

Хошуу алгасаад зориод очиход минь

Нуруу нь намхан ээжий минь чанасан цай

Ай...хө

Ээжий минь амттайхан цай

Харзны усаар залж чанасан цай

Харийн хүнийг зочилж угтсан

Хайлган сэтгэлээрээ тамгалат сүлсэн

Хархан нүдтэй ханийн минь чанасан цай

Ай...хө

Ээжий минь амттайхан цай

Бяртай эрчүүдийн амталж өссөн

Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн

Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс

Бариад л тосдог ээжийн минь чанасан цай

Ай...хө

Ээжий минь амттайхан цай

Samandyn Javkhlan more
  • country:Mongolia
  • Languages:Mongolian
  • Genre:Folk
  • Official site:
  • Wiki:https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B0%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B4%D1%8B%D0%BD_%D0%96%D0%B0%D0%B2%D1%85%D0%BB%D0%B0%D0%BD
Samandyn Javkhlan Lyrics more
Samandyn Javkhlan Featuring Lyrics more
Excellent Songs recommendation
Popular Songs
Artists
Songs