轮回 [Lún huí] [Mongolian translation]
Songs
2024-12-21 01:34:16
轮回 [Lún huí] [Mongolian translation]
Ус агаар тэнцсэн орчлонгийн зайд
Ургамал амьтан ижилхэн хувьтай ч
Уусч сарнихын адилхан агшинд
Ургаж хувхайрахын ижилгүй заяатай
Оноо тоолон урагшилсаар
Уг үндэсээ шигтгэнэ
Улиралаа тойрон тогтсоноор
Удам угсаагаа хамгаалан уламжилна
Хөрс шороо бүрдсэн галавын өрцөнд
Үржиж торних ижилхэн жамтай ч
Үхэл амьдрал хосолсон энэхэн хоромд
Үүсч дуусахын тэгшгүй тавилантай
Оноо тоолон урагшилсаар
Уг үндэсээ шигтгэнэ
Улиралаа тойрон тогтсоноор
Удам угсаагаа хамгаалан уламжилна
Оноо тоолон урагшилсаар
Уг үндэсээ шигтгэнэ
Улиралаа тойрон тогтсоноор
Удам угсаагаа хамгаалан уламжилна
- Artist:Hanggai
- Album:Horse of Colors (2016)