Тэмээн жингийн цуваа [Taymayyn dzyngiyin tsuvaa] [Transliteration]
Songs
2024-11-07 05:29:13
Тэмээн жингийн цуваа [Taymayyn dzyngiyin tsuvaa] [Transliteration]
Тэмээн жингийн тэргүүн цуваа
Тэнгэрийн хаяанаас наашлан айсуй
Тэнүүн говийн тэнхээт алхаагаар
Тэнгэрээ тээгээд наашлан айсуй...
Тэнүүн говийн тэнхээт алхаагаар
Тэнгэрээ тээгээд наашлан айсуй.
Ширээ бөхөндөө нар мандуулсаар
Шижир туяа цацруулсаар ирлээ
Таван хошуу сүргийн сүндэр
Ганган улаан тэмээн сүрэг...
Таван хошуу сүргийн сүндэр
Ганган улаан тэмээн сүрэг.
Тэмээн жингийн цуваа, (цуваа)
Тэмээн жингийн цуваа...
Солонгорох зэрэглээндээ цуван бүжээд
Шандын говиор шаагиулан алхаад
Тэмээн жингийн тэргүүн цуваа
Тэнгэрээ тээгээд наашлан айсуй...
Тэмээн жингийн тэргүүн цуваа
Тэнгэрээ тээгээд наашлан айсуй.
Тэмээн жингийн цуваа, (цуваа)
Тэмээн жингийн цуваа...
Тэмээн жингиин цуваа, (цуваа)
- Artist:Samandyn Javkhlan
- Album:Төсөл С. Жавхлан (Project S. Javkhlan)