The Same [Агаар нэгэн буй] lyrics
The Same [Агаар нэгэн буй] lyrics
Дээд Тэнгэр ханы ахуй хийгээд
Дэлхий дэх хан богдсуун ахуу газар
Дээр доорын яалгал болбоос
Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй
Жаргал хайрлал агаар нэгэн буй
Агинастайн агуй дах бодьсад хийгээд
Алтан дэлхийн бодь сэтгэлтэн хоёрын
Ахуу газар ангид болбоч
Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй
Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй
Энд хан богдсун сайн түшмэд хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө нь өөр болбоч
Зөв бурууг ялгахуйн агаар
Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй
Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Ахуу бие нь ангид болбоч
Алан идэхүйн агаар
Алан идэхүйн агаар нэгэн буй
Алан идэхүйн агаар нэгэн буй
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг Эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие нь өөр боловч
Идэхүй сэтгэлийн агаар
Идэхүй сэтгэлийн агаар нэгэн буй
Идэхүй сэтгэлийн агаар нэгэн буй
- Artist:The HU
- Album:The Gereg